nutag ami`tai aav Нутаг амьтай аав минь . (исполнитель: h.bolormaa Х. Болормаа)

Нутаг амьтай аав
Үг Д.Сумъя Ая Н.Цолмон

Талын гурван улаан минь
Тарж нэг хурж нэг тослоо доо
Тамхиа нэрээд аав минь
Таниад чиг инээгээд чиг байх шиг ээ
Тамхиа нэрээд аав минь
Таниад чиг инээгээд чиг байх шиг ээ

Газрын эмжээр хүнгүй минь
Галгиж нэг цалгиж нэг тослоо доо
Гандуу дээлтэй аав минь
Гаднаа чиг гэртээ чиг байх шиг ээ
Гандуу дээлтэй аав минь
Гаднаа чиг гэртээ чиг байх шиг ээ

Жирмийн сүлжээ харгуй минь
Жиндээ нэг аяндаа нэг хөтлөө юу
Жирвий саарлаараа аав минь
Жилдээ ч нэг сардаа ч нэг ирэх шиг ээ
Жирвий саарлаараа аав минь
Жилдээ ч нэг сардаа ч нэг ирэх шиг ээ

Нүүдлийн олон шувууд минь
Нуураа нэг тойрмоо нэг эргэлээ дээ
Нутгийн хэдэн буурлаасаа би
Нуугдаж нэг зүүгдэж нэг уйллаа даа
Нутгийн хэдэн буурлаасаа би
Нуугдаж нэг зүүгдэж нэг уйллаа даа

https://youtu.be/bOdIyMmi69s
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Насилие Агата Кристи  Мы в россии на уралах валим  Моей жене  Песни про алёну  Мне больше тебя не видать  YSHPVL – Мой основной инстинкт  Небо без дождя минус  О памолив 
О чем песня
h.bolormaa Х. Болормаа - nutag ami`tai aav Нутаг амьтай аав минь .?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен