Би аавтай хYн (исполнитель: Hurd)

Тоосны үзүүрээс аавыгаа

Харах гэж зөнгөө би хуурна

Товолзтол хатируулсаад ирнэ гэж

Сэтгэлээ хүү чинь аргадна

Санааныхаа чанадаас аавыгаа

Олох гэж дурсамжаа сэргээнэ

Сар жилүүдийг бүтэн болгох гэж

Нойроо хүү чинь хугаслана

Тэртээг зорисон аавыгаа

Ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн

Хүү минь хаана байна гээд

Хүрээд ирэхийг нь хүлээж суудаг би аавтай хүн

Бодлынхоо үзүүрт аавтайгаа

Уулзах гэж өндөлзөн сууна би

Багынхаа зангаар замыг нь тосоод

Гүймээр хүүд чинь санагдана

Хазаарын амгай хан хийгээд

Самсай минь аяндаа борхирдог

Холын холоос аавыгаа эрэх л гээд

Хорвоогийн наран эргэдэгсэн

Тэртээг зорисон аавыгаа

Ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн

Хүү минь хаана байна гээд

Хүрээд ирэхийг нь хүлээж суудаг би аавтай хүн

Алсыг зорисон аавыгаа

Ирнэ гэж хүлээдэг би аавтай хүн

Хүү минь хаана байна гээд

Хүрээд ирэхийг нь хүлээж суудаг би аавтай хүн
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Михаил Круг Умница  Михаил Круг Идёт этап  Михаил Круг Запоздалый рубль  Михаил Круг Не гаснет огонёк  Михаил Круг Красные карманы 2  Михаил Круг Мышка  Maksim нежность  Михаил Круг Рубикон 
О чем песня
Hurd - Би аавтай хYн?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен