Москвагийн бороо (исполнитель: Харанга)

Бороо шивэрсэн Москваг санаж байна
Бодол болсон зургийг чинь харан сууна
Тэгэхэд чи минь минийх байсан юм
Түүнээс хойш их хугацаа өнгөрчээ

Бороо шаагисан Москваг санаж байна
Борхон нүд чинь жаргалтай байжээ
Тэгэхэд чи минь хайраа надад өгсөн
Тэнгэрт хальсан ч хоёулаа гэж хэлсэн

Дахилт:
Москвагийн бороо зүүдэнд алсаас шивэрнэ
Миний сэтгэл чамайг эргэж юунд үгүйлнэ вэ
Москвагийн бороо зүрхэнд уйтгар орхисон ч
Онгон зүрхний хайрыг мартаж би чадсангүй

Олон намрын бороо тэртээд үлджээ
Одоо харин сэтгэл минь хоосон
Он цаг улирал халиран одлоо ч
Онгон зүрхний хайрыг мартаж би чадсангүй

Дахилт:
Москвагийн бороо зүүдэнд алсаас шивэрнэ
Миний сэтгэл чамайг эргэж юунд үгүйлнэ вэ
Москвагийн бороо зүрхэнд уйтгар орхисон ч
Онгон зүрхний хайрыг мартаж би чадсангүй

Дахилт:
Москвагийн бороо зүүдэнд алсаас шивэрнэ
Миний сэтгэл чамайг эргэж юунд үгүйлнэ вэ
Москвагийн бороо зүрхэнд уйтгар орхисон ч
Онгон зүрхний хайрыг мартаж би чадсангүй
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Qami (Entryalner)  ГРУППА САЛЮТ ИСКУССТВ Величальная 1 - Минусовка  Триединство Коловрат  Understand me now Pretty Lights  Си Къэбэрдей Черим Нахушев  Finding balance  Magtens korridorer  Серебро мне мало мало мало тебя 
О чем песня
Харанга - Москвагийн бороо?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен