Би чамдаа итгэдэг (исполнитель: Батсүх, Амархүү)

Хэсэгхэн зовлонгийн салхинд
Хэзээ ч чи намайг орхихгүй
Хэцүүхэн амьдралын бартааг хамт туулахдаа
Хэзээ ч гараас минь тавихгүйд чинь

Өнгө мөнгөний зуурдын гялбаанд
Өртөөд чи дагаад сохрохгүй
Хоромхон жаргалын амт хоосон бусад мөрөөдлөөр
Хэрхэвч намайгаа солихгүйд чинь

Би чамдаа итгэдэг
Бүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг
Хонгорхон бүсгүй минь

Би чамдаа итгэдэг
Бүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг
Хайрт минь

Дэндүү жаргалын тэнгэрт
Дэрвээд чи дурлаад нисэхгүй
Үнэн сэтгэлийн чин зүрхний хайраа
Үүрд мартахгүй гэдгийг чинь

(Би чамдаа итгэдэг
Бүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг
Хонгорхон бүсгүй минь

Би чамдаа итгэдэг
Бүр ч ихээр бас хайрладаг
Би хайраа дээдэлдэг
Хайрт минь ) x 3
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
K-pop My Dream  Hmkids children  Ek ays gisher  Animerap tokyo  Plach i smotri  Es saxic heru  Jiyeon-haru haru  Alex hep under 
О чем песня
Батсүх, Амархүү - Би чамдаа итгэдэг?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен