Hiimoriin san (oma) (исполнитель: Quiza)

Болдоо Quiza одоо Богд мэт цацах гээгүй боорцог
Бодоо Данзан хоёр шиг бошгыг халья тайзнаа
Урагшаа биш хойшоо уралдаж байгаа бүх одуудад
Уншья тайзан дээрээс лекц Сэдэв нь: Урлаг, Онол, Практик
Жинхэнэ хип тэгээд хоп хийж үзүүлье одоо яг
Хэлсэн нэг үг болгон чамайг өөд нь татна суга
Хийнэ хэг ёг дарья хуучин бүхнийг нуга
Хэдийн гашуун ч гэсэн бид зөвхөн хэлнэ үнэнийг
Хөдөө хот, хөвсгөл ховд улс орон даяар бүгд 
Хөлөө гараа нэгэн жигд хөдөлгөөрөй намайг дагаад
Хэн бэ гэж жиг жуг хийгээд яахав шог
Зүгээр бид номер нэг нүүгээд шаг тэгээд мад
Ноён Quiza ирлээ нохой хорь!
Ном айлдана бүгд гүн нойрноосоо сэр!
Сонгуулийн дүн гарлаа энэ удаа яллаа
Ноён Quiza хоёр зуун хувийн саналаар
Ах Ху намууд түүх болон үлдлээ
Мах сүүний үнэ огцом буурлаа
Түр зуур хийж байгаа зүйлээ орхиод
Өр шир, өвчин зовлонгоо мартаад
Халтуураа хийхдээ, Хаммер жийпэн дотроо
Хаана л бол хаана ноён Quiza-г бүгд сонсоно
Гэр, байр, хашаа, байшин, траншейндээ
Эх орон, хээр тал, Эрээн, Бээжинд хүртэл
Хархорин, Нарантуул, Түц, Лангуунууд
Ядуу, баян, дарга, цэрэг, яам, сайдууд доргино
Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цэргийн ангиуд жагсана
Эндэж алдсан нөхдүүд ганц худагт чагнана

Дх: Бид реп дуулж байна, бүгд сонс!
Байр сууриа хайж байна, поп рокт
Залуу хүний сонголт, заавал сонс!
Бүх юм чөлөөтөй, хип хоп нийгэмд нөлөөтөй заа
Бид реп дуулж байна, бүгд сонс!
Байр сууриа хайж байна, поп рокт
Залуу хүний сонголт, заавал сонс!
Бүх юм чөлөөтөй, хип хоп нийгэмд нөлөөтөй

Бүгд зэрэг, хөл зэрэг, хөдөлж байгаа бөгс зэрэг
Гараа дээшээ савлаад үсэргээрэй хөл дээрээ
Бүгд чимээ гарга, байшинг нураая бүгдээрээ
Охид, хөвгүүд, хөгшид өрсөлдөг бүжгээрээ
DJ-г дэмжээрэй сүжгээрээ
Гагнасан гинжийг таслаарай хүчээрээ
Үелзүүд бас чичиргээ, үндэсний бас үсэргээ
Казак, буриад, өвөрмонгол, тува, халимаг хамаагүйээ
Хайр сэтгэл, ах зах, ёс жаяг, будаа
Мөнгө төгрөг, ажил хэрэг, үр хүүхдээ мартаад
Галзуу оргиоё, газар доргиоё
Ганцхан орой зуу татаад чангалья зоригоо
Дөнгөж төрсөн хүүхдүүд орон дотроо
Алдаж, эндсэн нөхөд нь торон дотроо
Сонгогдсон 76 ордон дотроо
Бэлчээр дээр хээр малчид бүгд доргино
Би хаана байна мэдээлэлийн сувгаар
Орон даяар бүгд хүлээнэ намайг ирэх сургаар
Сонин бүхэн чимэглэнэ зөвхөн миний зургаар
Охидууд хүзүүнээс татна уургаар

Дх:

Үйлдвэр комбинатын жирийн нэгэн жаал
Үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлье эрхэм танд
Хэт нутаг хэрэг зоригоо танилцуулья
Хэт богино долгионоор хэнгэрэгийг чинь цоольё

Хэн нь хэнийг будаа болгож байгаа нь сонин биш
Шүүж байгаа хүн нь эцсийн эцэст Чойном биш
Зөвхөн арван жилийн хүүхдүүд сонсдог биш
Миний тоглолтын тасалбар CD биш

Энхтайвны гүүрэн доорхи дунд голын жараахай би
Эрх чөлөөний хөшөөн дээрхи цагаан тагтаа
Их Нацагдоржийн нутаг, Сүүдэр цармын цэцэг
Гудамжны яруу найргын загалмайлсан эцэг

Энд бүгд үлдэнэ өглөө болтол
Хэмнэлд бүжнэ хөлөө чилтэл
Эрүүл байгаа нь тасарч унатал
Их зантай зарим нь сөхөрч унатал 

Дх:
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Помнишь а Помнишь Grob prod Федя Гробовщик  Картишки рэп из колонок Вольный feat Шахматист  Бу кече Кече къара джамчысын Мурат Токов  Варчун Адамзат  Школа Минус Лаки гёрл ли  8 Песня Мушкетеров Ели мясо мужики  Верю я Классный мюзикл 2 Каникулы Сергей Лазарев  Патриотическая Дуэт ВерА Вероника 
О чем песня
Quiza - Hiimoriin san (oma)?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен