Отсутствует (исполнитель: Неизвестен)
Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуун Одонд үүрсэх хүлэг айлын бараа Саяхан тэнцсэн унага Монголоо эрэн янцгаахад Ижий гүүнийн эрэгцээнд нь сэтгэл минь сэмэрлээ ДХ: Үнэнч анирхан чимээ нь домог шивнэсэн Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь Миний амьсгалаа Нас насны сонорт ухаан учирласан Намрын хөх салхи минь аавын үнэртэй Гуйгаад үнсүүлж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь Миний амьсгал аа, миний амь аа Шуурга нь хүртэл сонсголонд Энэр энэрхүйн дуу Шувууд буцах чимээ намрын нуур аа Эргэж шивнэсэн горхи намайг орхиж холдоход Дагаад гүймээр урсгал нь санаанд минь хоцорно ДХ: Үнэнч анирхан чимээ нь домог шивнэсэн Гүйгүүл хонгор салхи минь Монголын үнэртэй Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь Миний амьсгалаа Энгэр дулаан өвөртөө намайг аргадсан Эгшигт чимээ нь салхи минь ээжийн үнэртэй Өвөртлөөд буцаж болдоггүй нутгийн буурал салхи минь Миний Монгол оо, миний амь аа Гэр тойрон анирлах бор талын сэвшээ Гэгээн үнсэх өглөө миний хаваржаа Сэрвээ цайрсан улирал насны санаанд сэнгэнэхэд Сэтгэл цангах салхиндаа нутгаараа амьсгална ДХ: Үнэнч анирхан чимээ нь домог шивнэсэн Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь Миний амьсгалаа Нас насны хацарт намайг үнссэн Нутгийн гэгээн салхи минь миний үнэртэй Үрээ үлдээж үнсүүлэх нутгийн эрдэм салхи минь Миний амьсгалаа, миний амь аа