Монголоороо гоёдог (исполнитель: Hurd)
Хөндийн цэцгийн аглаг шүүдрээр хөлөө гоёдог Хүрэн толгойн сүүдрийн айзам хөгөөр хоолойгоо гоёдог Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог Зээгэлтсэн шар толгодоор хаяагаа гоёдог Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог Аяганд нь үдийн нар далбисан өвгөдөөрөө хойморио гоёдог Ширгэшгүй ариун тунгалаг усыг нь нар зөв бүсэлж гоёдог Шилжишгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийгээ чимнэ Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийгээ чимнэ Дөрвөн цагийн сэрүүн салхиар хийморио гоёдог Дөрөөн дээрээ нартай давхиж заяагаа гоёдог Ангир тээсэн бүлээн нуураараа мөрөөдлөө гоёдог Алтан шаргал наран нутгийг минь гоёдог Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийгээ чимнэ Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийгээ чимнэ Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийгээ чимнэ Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор нь дээлээ гоёдог Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийгээ чимнэ