Отсутствует (исполнитель: Неизвестен)
Өглөө жингээр униартаж л байдаг Өдөр дундаа суунаглаж л байдаг Үеийн үедээ өнөтэй тарган байдаг Өргөн өндөр, хүдэр баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ Арын Ховдын нуруу нь дүнхийж л байдаг Рашаан ус нь булгилж л байдаг Ангир шувуу нь ганганаж л байдаг Арц мод нь сагсайж л байдаг Арвин уужим сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ Шилээ цасыг хайлан Шилгээтэл урсаж л байдаг Шинэхэн ногоо нь ургаж л байдаг Хөхөө шувуу донгодож л байдаг Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ Суухай уулын нуруу нь дүнхийж л байдаг Шоровгор ямаа нь шаргалдаж л байдаг Дарзай нуруу нь дүнхийж л байдаг Халиун тэх нь харгилдаж л байдаг Үнэхээрийн сонин сайхан баяхан буурал Алтай хангай хоёр минь ээ