Buruu (исполнитель: Quiza (монгольская рэпчина))
Ажлаа тарахад уруу татдаг найзад буруу байна Бааранд орохоор хурдан дуусдаг мөнгөнд буруу байна Ундааны дээж тойруулж уулгах архинд буруу байна Уусаар уусаар даахгүй тасрах уушгинд буруу байна Өглөө болохоор шартаж босдог толгойд буруу байна Цаг нь болохоор босгож чадаагүй сэрүүлэгийн буруу гай Хоцорч очихоор ажлаас халдаг даргын буруу гай Гэртээ ирэхэд чихэнд дэлдэх эхнэрт буруу байна Шудрага бус байдал намайг дандаа Тойрч биш дайрч гарна би азгүй юмдаа Шоу болохоор татгалзахгүй архи пиво ундаа Шөнө нь болохоор харьж чадахгүй үүр цайтал суунадаа Тэмцээд тэмцээд далд орохгүй авилгалын буруу Муулаад байхаар гарч ирдэг улс төрчдийн буруу Дэмжээгүй хүнийг гаргаж орхидог сонгуулийн буруу Бүгд мэддэг мөртлөө зөрчиж чаддаг төрийн хуулийн буруу Дх (x2): Буруу буруу буруу бүхэн бусдын буруу Буруу бүхнээ бусдад чихдэг хамгийн буруу Буруу гэсэн болгоныг үгэндээ дуулсан Буруугын тухай Quiza-гийн дууг сонсох буруу Амлах тусам ядуурах ард түмний буруу Чамлах тусам багасаад байх цалингийн буруу Үнэнч тусам хохирох шудрага байсны буруу Үнэ өсөлтөд чирэгдэх төсвийн ажилтны буруу Идээд байгаа дарга нарт итгэсний минь буруу Иргэд визээ аваад дүрвэх элчин сайдын буруу Цагдаа нарт зодуулаад хөөгдөх жагсаал хийсний буруу Тэнэмэл хүүхдүүд өлсөж үхээд хүн болж төрсний буруу Нэг салбарт дуулагчид надад дургүй, дунд хуруу Тэднээс илүү сэтгэж байгаа нь миний буруу Урдаас ирсэн хулхи бараа лангуунд дүүрэн Улаанбаатарын зам сүлжээ пиг замууд сүйрнэ Жалган дотор одууд дүүрэн Жавхлангийн фэн зах дээр дүүрэн Хөдөөнийхөн хотоор дүүрэн Баар болгон дүүрэн дүүрэн Хулхи CD худалдан авагчид хотоор дүүрэн Ориг CD гаргасан миний л гай, буруугаа үүрнэ Дх: Хип Хоп хошин зураг хийвэл MC-гийн нүүрийг шилгүй зур Тэр жилдээ олны таалалд нийцсэн оны шилдэг зураг Ширээний ард суудаг бордсон гахайтай тэр төстөй Тэртэй тэргүй ард түмэн аль алинтай нь өстөй Өлөн зохиолын дууны хит тусдаа Мөнгө ольё гэсэн хэдэн нусгай Хөдөөнөөс ирээд улаан хацраа цагааруулна Хүрээний хүү, хил манадаг хүүхэн ч гэнэ үү, зоргоороо дуулна Хүний зах нөмөрсөн адгуусын тоо 76 Монголын нэрийг хувааж идээд одоо налайж суугаа УИХ бол угийн хээл хахууль, амьтны хүрээлэн Өнөөгийн Монголыг сүйрлийн байдалд хүргэлээ Хаа газрын Монгол Монголынхоо цусыг сорох дуртай Харийнхны тоо толгой олширсоор л байхад өөрөө л болж байвал Өрөөл гэдэггүй Монголчуудын зан Өөрийнхөө өмхийг түрүүлж үнэртдэггүй тул буруудсаар Алхаж яваад бүдэрч унавал хэний буруу? Түүний буруу Амьдралыг одоо тэгээд өөр өнцгөөс өөрөөр үнэлж сурав уу? Өөрөө унасан хүү уйлдаггүй, өнөөдөр уйлах шалтаг түм Өөрийгөө хичнээн өндөрт тавьсан ч чи бол юу ч үгүй шалдан хүн Дх: Зөв зөв чиний зөв (x6) Зөв зөв буруу бүхнийг дуулсан чиний түмэн зөв Бүгд гараа шид заа (x8) Yo, 2006 он, Quiza and Оппозит Бид 3 - дуулсан нь туйлын буруу Үүнийг сонссон бас чиний ч буруу