Хайр мактабам (исполнитель: Алишери Сайфиддин –)

Агий:
Чи хичнээн хол байсан ч хайр нь ОК
Чимээгүй холдохдоо би уйлахгүйг хичээе
Намайг явахад чи юу ч мэдээгүй ээ
Хэлэхийг би хүсээгүй ээ

Цас бороо аль нь ч орсон би ОК
Чамаас үлдсэн хайр дулаацуулсан хэвээр
Засмал замын хурд зүрхэнд минь шатсаар
Би одоо ч ассаар

Дахилт: Харин цаг минь арван хоёрыг заана
Шөнө дундын хагацал буудлын хананы цаана
Чамд үл мэдэгдэхээр би хаалгыг хаана
Би удаан хагацахад дургүй

Бүх юм ОК энэ бүхний цаана
Хайр нь ОК хайр нь арыг нь даана
Шөнийн зам дээр түнэр харанхуйд
Би маргаашийг цоо ширтэнэ

Ука:
Хурдны зам дээр сэтгэл минь хөврөнө
Жирэлзэх зам дээр амьдрал минь хөнгөрнө
Туулсан бүхнээ би ардаа үлдээе
Чамтай хамт үлдээе

Үүрд хамтдаа гэж би андуурч явжээ
Чамд худлаа хэлснээ уучилж чадахгүй нь ээ
Цээжинд минь хүч хуралдахыг мэдэрч байна
Би эндээс явж байна

Дахилт: Харин цаг минь арван хоёрыг заана
Шөнө дундын хагацал буудлын хананы цаана
Чамд үл мэдэгдэхээр би хаалгыг хаана
Би удаан хагацахад дургүй

Бүх юм ОК энэ бүхний цаана
Хайр нь ОК хайр нь арыг нь даана
Шөнийн зам дээр түнэр харанхуйд
Би маргаашийг цоо ширтэнэ

Номуунаа:
Бугуйн цаг минь цантаад амьсгал үгүй 
Арван хоёр дээрээс зүү хөдөлсөнгүй ээ
Сэтгэл эмзэг ч зүрх минь цохилсоор байна
Туулсан бүхнээ ардаа орхиод би явж байна

Дахилт: Харин цаг минь арван хоёрыг заана
Шөнө дундын хагацал буудлын хананы цаана
Чамд үл мэдэгдэхээр би хаалгыг хаана
Би удаан хагацахад дургүй

Бүх юм ОК энэ бүхний цаана
Хайр нь ОК хайр нь арыг нь даана
Шөнийн зам дээр түнэр харанхуйд
Би маргаашийг цоо ширтэнэ
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Мир который нужен  Vikk-Любовь  Slucajno  Txur axjik  Two voices one song  Dor de noi  Жанин  Ты в прошлом 2011 
О чем песня
Алишери Сайфиддин – - Хайр мактабам?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен