"Алсад суугаа ээж минь" - Монгольская песня про маму... (исполнитель: Удмаа зан)

Ая Л.Төгсжаргал Үг Т.Лхагвасүрэн
----------------------------------------------------
Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад
Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоно
Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд
Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ

Дахилт:
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ

Задгай тэнгэрт үүл нь замхарна
Залбирахын эрхэнд ээж минь бодогдоно
Аргалын цогонд цайгаа бүлээлж
Аньсгаа чилтэл алсыг ширтээ дээ

Дахилт:
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ

Хөхрөх уулс нь хөлөрч харагдана
Хүүгийн тань сэтгэл гэгэлзээд байна
Хүний зэрэгтэй хүү чинь явна
Хүслийг чинь нимгэлээд яваад очно доо

Дахилт:
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Трофим дальнобойная  Electric President All the Distant Ships  Electric President Monsters  Electric President Ether  Electric President Robophobia  Твоим смертельным оружием Видимо сам я себя убил  Electric President Good Morning Hypocrite 
О чем песня
Удмаа зан - "Алсад суугаа ээж минь" - Монгольская песня про маму...?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен