Хамаг Монгол buryad.fm (исполнитель: Чингис Раднаев(Буряад) Сайдаш)

ХАМАГ МОНГОЛ

Оройдоо уул овоогоо залсан өвгөдийн
Омголон цус нь зүрхэнд минь лугшин байхад
Одод тэнгэрийн чин үнэн байдгийг зарлан дуулгаж
Орчлонгоор нэг Монгол гэж орилмоор байна
Энхэр нарнаас галаа тасдсан малчдын
Элбэрэл хайр нь элгэнд минь шимшрэн байхад
Эцэг тэнгэрийн чин үнэн байдгийг хайлан дуулаад
Энэхэн замбуугаар нэг Монгол гэж дуурсгамаар байна

Дабталга: 
Дэлхий чи сонсооч 
Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна 
Дэлхий чи хараач 
Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна

Дээлэндээ ухаан шившин шингээсэн нүүдэлчидийн 
Дэврүүн омог зүрхэнд минь булиглан байхад
Дээд тэнгэрийн чин үнэн байдгийг сонорт дуулгаж
Дэлхийгээр нэг Монгол гэж бадармаар байна

Дабталга: 
Дэлхэй ши шагныш 
Хүхэ тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна 
Дэлхэй ши харыш 
Эзэн Чингисэй Монгол нэгдэн дуулж байна

Хайрандаа нутаг усаа өлгийдсөн мэргэдийн
Халуун цус нь судсанд минь цохилон байхад
Хаан тэнгэрийн чин үнэн байдгийг айлтган дуулгаж
Хорвоогоор нэг Монгол гэж хашгирмаар байна

Дабталга:
Дэлхий чи сонсооч 
Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна 
Дэлхий чи хараач 
Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна

Морио агсаж дэлхийг номхруулсан баатруудын
Мохошгүй домог ясанд минь шархиран байхад
Мөнхтэнгэрийн чин үнэн байдгийг зарлиг болгож
Магнаг ертөнцөөр нэг Монгол гэж уухайлмаар байна

Дабталга:
Дэлхий чи сонсооч 
Хөх тэнгэрийн Монголчууд дуугаа дуулж байна 
Дэлхий чи хараач 
Эзэн Чингисийн Монгол нэгдэн дуулж байна 
Хамаг Монголын үр сад омогшин дуулж байна
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Безконечная  За окном уже весна  Bacilos  На стене  А чё чё минус Бьянка  Карай  Пенис 
О чем песня
Чингис Раднаев(Буряад) Сайдаш - Хамаг Монгол buryad.fm?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен