Аяны шувууд (исполнитель: Х. Төмөр)

Үг Д.Дашдондог
Ая З. Хангал
------------------------------------------------
Аялан дуулдаг чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Алаг нүдний сормуус шиг дэвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа.

Амраг минь чи дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач ээ.

Хөмсгөн сарыг дамжин өртөөлөх
Хөвөн үүлсийн сиймхийг чиглээд
Хөхрөн униартах тэнгэрийн хаяа руу
Хөөрөн ниссээр шувууд буцлаа.

Амраг минь чи дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач ээ.

Зэллэн нисэх швуудын цуваа
Зэрэглээ татах алсад шингээд
Чихэнд хоногших нэгэн аялгуу
Сэтгэлд шингэм уянгатай сонсогдоно.

Амраг минь чи дуугаа дуулаач
Аяны шувуудыг эргэн иртэл дуугаа дуулаач ээ.
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Рисунки на стенах Наив  Тау тау  Glee Cast - Hello I Love You  Full of hate  Silverstein Departures  Любовь это счастье  Ветерок ветерок 
О чем песня
Х. Төмөр - Аяны шувууд?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен