Зурхний эрэл (исполнитель: Сэрчмаа)
Наран жаргаж толгод бүүдийнэ Намираа зөөлөн салхи эргэнэ Бүлээн нулимсанд бүрэлзэх тэртээд Бүртийж ээж минь харагдахгүй л юм даа Гашуун нулимсанд бүдчих салхиар үнсээд Ганцхан л тайтгаруулж болохгүй юу ээж минь Одод сувдарч шөнө үгүйлнэ Орой дээр саран мэлмэрнэ Зүүд төрөх нойрон дундаас Зүрх минь эрээд олдохгүй л юм даа Эмзэглэсэн зүрхэнд мөргөх зүүдээр дуудаад Эргээд наддаа ирээч болохгүй юу ээж минь ээ Шувууд жиргэж үүр наашлана Шунхан улаан наран дээшлэнэ Санаа алгассан сар жилүүд Сайхан ээжийг минь авчрахгүй л юм даа Мөрөөдсөн сэтгэлд ургах хүслээр ээжий минь Мөнхрүүлээд өгч болохгүй юу хорвоо минь Мөнхрүүлээд өгч болохгүй юу хорвоо минь Миний хайртай ээж минь Ээж минь