"Ээжийн чанасан цай"(Сваренный мамой чай) (исполнитель: Жавхлан)

Уугаад суухад минь урам сэргээсэн
Уугуул нутгийн минь амттайхан цай
Олон түмний минь ундаа нь болсон
Орчлонд ганцхан ээжийн минь чанасан цай

ай хө ээжийн минь амттайхан цай

Нойрон дунд үзэгдээд байдаг
Нутгийн минь аагтай амттайхан цай
Хошуу алгасаад зориод очиход минь
Нуруу нь намхан ээжийн минь чанасан цай

ай хө ээжийн минь амттайхан цай

Харзны усаар замнаж чанасан цай
Харийн хүнийг зочилж угтсан
Хайлган сэтгэлээрээ давлаж сүлсэн
Хархан нүдтэй ханын минь чанасан цай

ай хө ээжийн амттайхан цай

Бяртай эрчүүдийн амталж өссөн
Биеийнх нь чилээг нь тайлж өгсөн
Бараа нь харагдах нүүдлийн өмнөөс
Бариад л тосдог ээжийн минь чанасан цай

ай хө ээжийн минь амттайхан цай

Монголын минь амттайхан цай
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Enter shikari sssnakepit  Я ее ревную  Пока не гаснет свет  Потеряный рай  Keep It Real one ok rock  Встреча норд ост  Baka ni natta noni Plastic Tree  Кто мы люди 
О чем песня
Жавхлан - "Ээжийн чанасан цай"(Сваренный мамой чай)?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен