Хар хархан харц (исполнитель: Жавхлан Эрдэнэчимэг)

ХАР ХАРХАН ХАРЦ

Хар хархан харцанд чинь
Халуун зүрх минь хайлчих гээд байна.
Хайртай дуртай үгсээн би
Хашиж дийлэхгүй хэлчих гээд байна.

Дх: Ирмээд харсан харцаараа
Итгэсэн сэтгэлээ өгье хоёулаа
Инээд баярын хорвоодоо
Ивээж сүжирч явъя даа хоёулаа

 

Бор борхон харцанд чинь
Болохгүй л  хайр минь буцалчих гээд байна.
Бодсон санасан үнэнээ би
Бусдаас нуулгүй ярьчих гээд байна

ДХ: Уяраад харсан харцаараа 
Учирсан заяагаа холбоё хоёулаа
Уйлж дуулах орчлондоо
Ухаарч хайрлаж амьдрая даа хоёулаа

 

Эрх  эмзэг харцаараа
Эгцхэн тулаад харъя даа бие биенээ
Эргээд дахиад олдохгүй гээд 
Энэ хорвоод түшье дээ хэн хэнийгээ

Дх: Хайрлаад харсан харцаараа
Ханилахын тавилангаа түшье хоёулаа
Хатуу зөөлөнтэй хорвоодоо 
Хайраараа аргадаж туулъя хоёулаа

Уяраад харсан харцаараа 
Учирсан заяагаа холбоё хоёулаа
Уйлж дуулах орчлондоо
Ухаарч хайрлаж амьдрая даа хоёулаа

Инээд баярын хорвоодоо
Ивээж сүжирч явъя  даа хоёулаа
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Nelly Making Movies  Nelly 1000 Stacks  Nelly Nothing Without Her  Nelly Flap Your Wings  Nelly Getcha Getcha  Nelly Body On Me  Nelly Chill  Nelly Fly Away 
О чем песня
Жавхлан Эрдэнэчимэг - Хар хархан харц?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен