Отсутствует (исполнитель: Неизвестен)
Hey, Hey! танилцахад таатай байлаа Ард минь хоцорсон он жилүүд минь чи зугаатай байлаа Hey, Hey! чамгүйгээр цэглэх байлаа Ард үлдсэн цаг хугацаа чи цоо шинэ бүхний эхлэл байлаа 1-р бадаг: Ядаж нэг дуу хийвэл гоё л юм байна Гэж эхлэж байсан он бол 2008 Микрофоноо шүүгээн дотроо бэхлэсэн байна Чихэлдсэн зайн дотор эхлэсэн байна Чиглэсэн бай нь ердөө ойрын хэдэн сард Итгэх болоогүй байв өөрийн потенциалд Үлдсэн амьдралынхаа туршид хийх зүйлээ олоогүй Xэдэн хэсэг хувааж байлаа, өөрийг хэдэн талд Бодол чинь ер нь гүехэн юм даа Гээд хувь заяа намайг доош унагаж гэнэ Мөхчихсөн үерхэл дундаас минь Нэгэн шинэ дууны үгс ургаж гэнэ Тарьсан зүйл ургана, Jack and the Beanstalk Тааз хамгийн сүүлийнх нь xязгаар биш Гадна талаас харна, хэвэн дотор баригдахгүй Хэлэх гэснээ хэлнэ яг л Нисванис 2-р бадаг: Сонирхол хувьсалд орсон, xүсэл болсон Пуужин хөөргөх төсөл болсон Дээшээгээ дээшээгээ, татах хүчгүй бүсд орсон 2013-аас хэдэн жилийн өмнө Үглэдэг хүн болж үзэгдэхийн өмнө Ажлаас гарах албан бичиг мэдэгдлийг өгнө Өөрөө өөртөө Rokit Bay гэдэг нэрийг өгнө Би микрофон авах гэж Xамаг мөнгөө шавхаж байснаа өчигдөр шиг санаж байна Боломжгүй мэт үзэл бодлоо Одоо хүртэл сүнс хий үзэгдэл шиг манаж байна Энд хийх ажил минь дуусаагүй Xоёрхон цомог гаргаад сэтгэл санаа ханаж байна Гэвэл үгүй, зүгээр л эргэж хараад Туулсан замаа тайлагнаж, таван жилээр танаж байна 3-р бадаг: Шинэ бүхний эхлэл болсон энэ хэдэн жил Намайг хэн гэдгийг таниулж өгсөн энэ хэдэн жил Миний шинэ бүхний эхлэл болсон энэ хэдэн жил Намайг хэн гэдгийг таниулж өгсөн энэ хэдэн жил Бид нар дардан замаар алхаагүй ч Явсан замдаа ялгаа хийж Зогсоох гэсэн бодлын цагдааг Аялал дундаа ардаа хийж Ирсэн, эрүүнүүд биднийг мэрсэн ч Бид хэлэх гэснээ хэлсэн Өрөөнөөс онцгойрч үлдэн Хийе гэснээ хийсэн