АЧТАНЫГАА АМЬДАД НЬ ХАЙРЛАЯ (исполнитель: Ice Top)
Ээж аав хоёртоо хүн бүхэн хайртай Эгэл жирийн тэдний сэтгэлд бидний сэтгэл үүрд Үхэн үхтлээ бидний төлөө гэсэн тэдний сэтгэл Үргэлж хамт байна гэсэн тэдний бидний итгэл Эвтэй найртай сайхан байх нь бид бүгдийн зүтгэл Ээж ааваа хүндлэх нь эгэл бидний сэтгэл Орчлонд амьдрах хувьтай төрсөн хүн бүрийн жаргал Хүсэл хяслаар дүүрэн байдаг энэ агуу орчлон Хүний амьдралд ганцхан тохиох энэ залуу насандаа Хайрлах ёстой нэгнийгээ хайралсан шиг хайрлая Хамгаас эрхэм дуртай дуугаа дуулсан шигээ дуулая Надтай учирж нөхөрлөж явсан сайн муу хүмүүс Миний амьдралд ухаан суулгаж өгсөн найз нөхөд Хамгаас илүү намайг хайрлах миний найз охин Хань болж амьдралыг олж жинхэнэ сайхан бүсгүй Чамдаа би чинь хайртай Eyes Cool Тиймээ миний амьдрал эгэл жирийн айлын бага хүү нь болж төрсөнөөс минь эхлэж билээ Алдрайхан насандаа аав ээжийн хайранд өсөж Аз жаргал гээчийн аль сайхныг эдэлж Идэр насанд хүрж эрдэм сурах нас нь болход Азгүй хүндээ би аавынхаа үгэнд орсонгүй Ээжийн хайрыг ч даасангүй зөрүүдэлсээр Хар тамхийг татаж хамгийн бузар зүйлийг хийсэндээ гэмшээд гаслаад дуусахгүй нь Миний энэ тэнэг толгой өөрийг минь гэсээр яваа Миний хайртай тэр л сайхан бүсгүйгээ гомдоохдоо ч яахавдээ Өөрийгөө хэнч гэхэвдээ Намайг хайрлаж хүндэлж явдаг нөхөддөө хорсож Эгдүүцэж явсан бол энэ бүгдээ цагаатагъя Аав ээж ах дүү хэдэн дүү нараасаа хөлцөл өчин бурханд би залбирая Амьдрал хэцүүхэн тэнцүүхэн энэ тэнүүхэн давчуу орчлонд ачтаныгаа амьдад нь хайрлцгаая Санаагаар болдгүй орчлонд сайныг ч мууг ч Хослуусан амьдарч яваа нэг хүү Бүдэрч будилж аргаа олохгүй төөрч явхад Ээжийн минь хэлсэн цөөхөн ч хэдэн үг Зүрхийг минь шимшэрүүлэх шиг болох юм Ээж аавын хайрыг эргэн тойрны сайныг хүү чинь мэдэрсэн Үнэхээр амьдралыг ойлгож авсан болхоор Бяцхан үз чинь таны төлөө гэсэн сэтгэлээ Илчэлж чадаагүйдээ хүү чинь харамсаад нууцхан гуних юм Таны аялах бүүвэйн дуу миний сэтгэлд үлджээ Алсад байгаа таныгаа хүү чинь санан сууна Хайртай түүнийгээ харамлан хардах сэтгэл өвөртлөн Өрөвчхөн сэтгэлдээ үргэлж чамайгаа хайрлаж явна Гэтэгтээ итгэлтэй сэтгэлтэй сэтгэлийг минь зөвхөн чи минь хайрлаж яваарай Ачтаныгаа амьдад нь хайрлцгаая Түргэн ууртай шүү хүү минь гэж ээж минь хэлж Тэнэг хүү чинь үгийг чинь сөрж явахдаа Буруу нөхөдтэй хутгалдаад түүнээ хэсэг цатгалдаад Халуун хоолоо тас мартаж хаа сайгүй хоноглож Сэтгэлийг тань сэвтээж гомдоож явсан бол намайгаа уучилж өршөө Гэнэн нас тэнэг нас ард хоцоржээ Одоо нэгэнт хүү нт эрийн цээнд хүржээ Цаг хугацаа өнгөржээ Та хоёр минь өтөлжээ Хөгшин буурал миний хайртай аав минь ээж минь Үрээ л гэх сэтгэлийг тань хүү хүү нь Үрийн чинь сэтгэлд мөнх оршижээ Дурлаж хайрлаж дасаж чадна шүү хайрт минь Үлдсэн хэдхэн насандаа чамайгаа хайралсан шиг хайрлаж Дуунд минь өгүүлдэг хэсэгхэн шүлэг минь Дурсаж хайрлаж явдаг бүхнээ бичсэн юм шүү