Дурлал чи надаас юу хүснэ вэ (исполнитель: Daisy)

Айлчилж ирсэн зүүд чихэнд шивнэсэн үг
Амьсгаа даран байж сонссон зүрх
Эргэж харах бүрд биелэлээ олсон зүүдхэн билээ
Хэн хэлж чадах вэ?

Төөрч явсан салхины аялсан аялгуу
Тэнгэрт ганцаардаж үлдсэн үүл
Дэвтэрт бичсэн миний хэдэн шүлгийг уншаад
Уяран асгарсан

Сэрж чадамгүй дурласан зүрхээ
Сэтгэлдээ би яаж ойлгуулах вэ?
Сэвтээж боломгүй нандин хайр минь
Чамгүй яаж биелэх вэ?
Дурлал чи надаас юу хүснэ вэ?

Нууцлаж болдоггүй хайр зүрхэнд минь цохилсоор
Нуурын эрэгт биднийг дуудсан
Зөөлөн урсгалд цагаан далбаат завь хөвсөөр
Алсын замд далласан

Хайраа илчилсэн үгийг чинь би сонсоод
Харцаа салгаж ядан зогссон
Холдохын аргагүй зүүд намайг ховсдож
Тэнд үлдэхийг ятгасан

Сэрж чадамгүй дурласан зүрхээ
Сэтгэлдээ би яаж ойлгуулах вэ?
Сэвтээж боломгүй нандин хайр минь
Чамгүй яаж биелэх вэ?
Дурлал чи надаас юуг хүснэ вэ?

Сэрж чадамгүй дурласан зүрхээ
Сэтгэлдээ би яаж ойлгуулах вэ?
Сэвтээж боломгүй нандин хайр минь
Чамгүй яаж биелэх вэ?
Дурлал чи надаас юуг хүснэ вэ?

Дурлал юуг хүснэ вэ?
Сэтгэлдээ би яаж ойлгуулах вэ?
Сэвтээж боломгүй нандин хайр минь чамд яаж хэлэх вэ?
Дурлал чи надаас юуг хүснэ вэ?
Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте

Видео к песне:
Открытка с текстом :
Удобно отправить или распечатать
Создать открытку
У нас недавно искали песни:
Як я сено грабала зелене ShockolaD  -любишь-люблю-докажи-докажу-а  Я не такий Пономарев  Nik berlin  Кристина си-бони и клайд  -Lorde-Cover Royals-Pentatonix-  Эдуард приду на свидание  Я уже не буду летать на крыльях любви 
О чем песня
Daisy - Дурлал чи надаас юу хүснэ вэ?
2020 © Tekstovoi.Ru Тексты песен